Монголд тавтай морилно уу
Австралийн Худалдааны Төлөөлөгчийн Газар буюу Оустрейд нь Австралийн Засгийн Газрын худалдаа ба хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлаг юм.
Бид олон улсын сүлжээгээрээ дамжуулан Австралийн компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын хэмжээнд бизнес эрхлэх, Австрали руу гадаадын хөрөнгө оруулалт татах, Австралийн боловсролын салбарыг дэлхийд сурталчилахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
Мөн гадаадын компани, аж ахуйн нэгжүүдэд Австралиас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, Австралид хөрөнгө оруулах боломжийг олж тогтоох, хөрөнгө оруулалт хийхэд нь тусладаг.
Бидний үйлчилгээ:
Австралийн найдвартай ханган нийлүүлэгч олж түншлэхэд тань туслах
Хөрөнгө оруулалтын боломжийг олж судлах, урт удаан хугацааны итгэлтэй түнш олж танилцуулах
|